Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эх орончдын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно

МҮБХ-ны удирдлагын түвшинд гарсан маргааны улмаас 2018 оны дөрөвдүгээр сараас Монгол бөхийн өргөөнд барилдаан болоогүй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эх орончдын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно
Эх орончдын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. Зураг: МҮОНРТ

Эх орончдын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан ирэх гуравдугаар сарын 1-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Үүнд улс, аймгийн алдар цолтой 256 бөх хүч үзэх юм.

МҮБХ-ны удирдлагын түвшинд гарсан маргааны улмаас 2018 оны дөрөвдүгээр сараас Монгол бөхийн өргөөнд барилдаан болоогүй.

Тухайн үед бөхийн өргөөнд үймээн гарсны улмаас Баянзүрх дүүргийн Цагдаагийн байгууллагаас үйл ажиллагааг түр зогсоосон юм. Гэвч тэдэнтэй МҮБХ-ны удирдлагууд болон бөхчүүд олон сар уулзаж, ярилцсаны эцэст ийнхүү нээгээд байна.

Хуваалцах