"Эх орончид"-ын тав дахь түрүү
Тус тоглолтод ““Нью-Инглэнд Патриотс” баг өрсөлдөгчөө нэмэлт цагт 34:28-аар буулган авснаар түүхэндээ тав дахиа түрүүлж, (тэд 2001, 2003, 2004, 2015 онд аваргалсан) “Даллас Ковбойс”, “Сан-Франциско 49” багтай айлсав.
Мэдээллийн алба

Хойд Америкийн мэргэжлийн спорт дунд хамгийн олон үзэгчтэй, ашиг орлогоороо тэргүүлдэг NFL-ийн 51 удаагийн "Сүпер боул"-ын төлөөх тоглолт өнөөдөр өглөө АНУ-ын Техас мужийн Хьюстон хотын “NRG Stadium”-д боллоо.
70807 үзэгч үзэж сонирхсон энэ жилийн шигшээ тоглолтод “Америкийн бүс”-ийн аварга, Билл Беличик дасгалжуулагчтай “Нью-Инглэнд Патриотс”, “Үндэсний бүс”-ийн аварга Дэн Куинн дасгалжуулагчтай “Атланта Фэлконс” тунан үлдсэн юм.
Тус тоглолтод ““Нью-Инглэнд Патриотс” баг өрсөлдөгчөө нэмэлт цагт 34:28-аар буулган авснаар түүхэндээ тав дахиа түрүүлж, (тэд 2001, 2003, 2004, 2015 онд аваргалсан) “Даллас Ковбойс”, “Сан-Франциско 49” багтай айлсав.
"Нью-Инглэнд Патриотс"-ын квотербек Том Брэди энэ удаагийн тулааны “Үнэ цэнэтэй тоглогч”-оор тодров. Ингэснээр тэрбээр түүхэнд дөрөв дэхээ MVP-гээр тодорсон анхны тоглогч боллоо.


















