Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эх орондоо 24 медаль авчирлаа

ОХУ-ын Казань хотноо болж байгаа дэлхийн таван тивийн оюутан тамирчдын 27 дахь удаагийн “Универсиад” наадмаас Монголын баг тамирчид гурван алт, таван мөнгө, 14 хүрэл, нийт 24 медаль хүртлээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эх орондоо 24 медаль авчирлаа
Эх орондоо 24 медаль авчирлаа. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Казань хотноо болж байгаа дэлхийн таван тивийн оюутан тамирчдын 27 дахь удаагийн “Универсиад” наадмаас Монголын баг тамирчид гурван алт, таван мөнгө, 14 хүрэл, нийт 24 медаль хүртлээ. Нийт 51 орноос манай улс ийнхүү 13-р байрт бичигдэж байна. Манай баг тамирчдын алтан медалийн салхийг Бүстэй барилдааны +100 кг жинд өрсөлдсөн Сугаржаргал хагалсан юм. Харин оюутны “Универсиад” наадамд багаараа амжилттай оролцсон боксчдын алтан медалийг эрэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд өрсөлдсөн залуу тамирчин Энхдэлгэр хүртэж, аваргаар тодорсон билээ. Энхдэлгэр нь 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд жингийнхээ ангилалд түрүүлснээр шигшээ багт дуудагдаад байгаа бөгөөд тэрээр Монголын ширэн бээлийтнүүдийн амжилтыг буухиалах шинэ, залуу тамирчин юм. Мөн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд Лондон-2012 олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Батцэцэг “Казань-2013” Универсиадын гурав дахь алтан медалийг эх орондоо авчирлаа. ОХУ-ын Казань хотноо зохиогдсон дэлхийн оюутны спортын 27-р “Универсиад” их наадмын талбараас бүстэй барилдааны төрөлд Анар, Жүдогийн Жанчивдорж, Буудлагын эмэгтэйчүүдийн баг, Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд Сумъяа, Насанбурмаа нарын тамирчид мөнгөн медаль тус тус хүртээд байна.

Хуваалцах