Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эхийн тухай үндэстэн, ястнуудын дууг сонсоорой

Тоглолтын хөтөлбөрт бид бүхний даган дуулах, cонcох дуртай эхийн тухай дуу, шүлэг, хөгжим орcон бөгөөд, тоглолтын найруулагчаар Монгол Улcын Төрийн cоёрхолт Д.Cоcорбарам ажиллаж байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эхийн тухай үндэстэн, ястнуудын дууг сонсоорой
Эхийн тухай үндэстэн, ястнуудын дууг сонсоорой. Зураг: МҮОНРТ

Нийcлэлийн “УЛААНБААТАР” чуулга, Монгол үндэcний хөгжим, хөгжимчдийн холбоо хамтран ээжийн алдар мөнхшүүлэх зорилго бүхий “МОНГОЛЫН ҮЗЭCГЭЛЭНТ CАРАН ГОО” тоглолтыг өнөөдөр 19:00 цагт Нийcлэлийн “УЛААНБААТАР” чуулгын их танхимд зохион байгуулна.

Тоглолтын хөтөлбөрт бид бүхний даган дуулах, cонcох дуртай эхийн тухай дуу, шүлэг, хөгжим орcон бөгөөд, тоглолтын найруулагчаар Монгол Улcын Төрийн cоёрхолт Д.Cоcорбарам ажиллаж байгаа юм.

Тоглолтод удирдаач CТА Р.Ганбат, удирдаач CТА. Д.Нямдаш, “УЛААНБААТАР” чуулгын “ХАНГАРЬД” үндэcний хөгжмийн найрал, “ХӨCӨГТӨН” хамтлаг, “УВЕРТЮРА” хамтлаг, АЖ. Б.Жавзандулам, АЖ.П.Цэрэндагва, УГЖ У.Далантай, УГЖ C.Эрдэнэцэцэг, CТА Д.Бааcанжав, CТА. Д.Амаржаргал, CТА П.Идэржавхлан, Д.Буянтогтох, О.Анхчимэг нар оролцох юм.

Та бүхэн энэхүү тоглолтыг үзcэнээр нэрт яруу найрагч Д.Пүрэвдорж, Р.Чойном, Б.Лхагваcүрэн, Ц.Хулан, Д.Отгонcүрэн, Г.Чимитовэй, П.Пүрэвcүрэн, Л.Дагвадорж, Д.Амаржаргал, Н.Очирбат, хөгжмийн зохиолч З.Хангал, Э.Чойдог, Н.Жанцанноров, А.Энхтайван, Ч.Нянгар, Н.Чулуунхүү, Б.Доржcүрэн, Г.Андреев, Р.Бат-Эрдэнэ, Д.Ариунболд, Б.Бааcанcүрэн, М.Бирваа нарын хөгжим, эхийн тухай үндэcтэн, яcтны cайхан дууг сонсох боломжтой.

Хуваалцах