Эхнэртээ зориулан гитар хэлбэртэй ой тарьжээ
Аргентин улсын иргэн Педро Мартин эхнэр Грациелынхаа гэгээн дурсгалд зориулан, гитар хэлбэр бүхий ой мод тарьжээ. Тус ой нь 1 км үргэлжлэх бөгөөд эквалипт, кипарис зэрэг халуун орны 7000 модыг суулгасан байна.
Мэдээллийн алба

Тэрээр энэхүү ойгоо байгуулахын тулд цэцэрлэгийн дизайн хийдэг компаниудад хандсан боловч амжилт олоогүй байна. Тиймээс өөрийн 4 хүүгийн хамт уг гайхамшигт ойг 34 жилийн турш тарьж ургуулах ажлыг хийжээ.