Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эхний өдөр нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэв

Тэмцээний эхний өдөр -57 кг жинд Д.Сумьяа мөнгө, -48 кг жинд М.Уранцэцэг, -60 кг жинд Д.Амартүвшин, -73 кг жинд Ц.Цогтбаатар, -66 кг жинд Ё.Басхүү нар тус тус хүрэл медаль хүртсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эхний өдөр нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэв
Эхний өдөр нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэв. Зураг: МҮОНРТ

IJF буюу олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга”-ын нэг Парисын “Их дуулга” өнгөрсөн бямба гарагт эхэлж, өчигдөр өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээнд таван тивийн 115 улсын 683 тамирчин өрсөлдсөн юм. Монгол Улсаас эрэгтэй 12, эмэгтэй найман тамирчин оролцов.

Тэмцээний эхний өдөр -57 кг жинд Д.Сумьяа мөнгө, -48 кг жинд М.Уранцэцэг, -60 кг жинд Д.Амартүвшин, -73 кг жинд Ц.Цогтбаатар, -66 кг жинд Ё.Басхүү нар тус тус хүрэл медаль хүртсэн юм.

Энэ удаа гавьяат тамирчин М.Уранцэцэг IJF буюу олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга”-ын нэг Парисын “Их дуулга”-ас дөрөв дэх хүрэл медалиа хүртээд байгаа нь энэ юм.

Хуваалцах