Эхний үе: Бельги 0:0 Ирланд
Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний "E" хэсгийн хүрээнд явагдаж буй Бельги болон Ирландын шигшээ багуудын эхний үе өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний "E" хэсгийн хүрээнд явагдаж буй Бельги болон Ирландын шигшээ багуудын эхний үе өндөрлөлөө. Францын Бордо хотын Stade Matmut-Atlantique цэнгэлдэх хүрээлэнд явагдаж буй тоглолтын эхний үед гоол оролгүй 0:0 харьцаатай тоглолт үргэлжилж байна. Дасгалжуулагч Марк Вилмотсийн сонгосон Моуса Дэмбэлэ эхний үед тун давгүй тоглосон бөгөөд дасгалжуулагчийн шийдвэр зөв байсан гэдгийг батлах тоглолтоо үзүүлж байна.
Тоглолтын төгсгөл хэсэгт буюу 42 дахь минутанд Жэффри Хэндрик шар хуудсаар торгуулснаас бусдаар шүүгчийн шүгэл хүчтэй дуугарах тохиолдол гарсангүй.




















