Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эхний үе: Исланд 1:0 Унгар

15 дахь удаагийн хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний "F" хэсгийн хүрээнд явагдаж буй Исландын шигшээ баг болон Унгарын шигшээ багуудын тоглолтын эхний үе өндөрлөлөө.

А.
А.Амаржаргал

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эхний үе: Исланд 1:0 Унгар
Эхний үе: Исланд 1:0 Унгар. Зураг: МҮОНРТ

15 дахь удаагийн хөл бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний "F" хэсгийн хүрээнд явагдаж буй Исландын шигшээ баг болон Унгарын шигшээ багуудын тоглолтын эхний үе өндөрлөлөө. Ердөө 320000 хүн амтай Исландын шигшээ багийн "үнсгэлжингийн үлгэр" үргэлжилж байна. Энэ нь юу вэ гэхээр, тэд эхний үеийг 1:0 харьцаатайгаар тэргүүлж дуусгасан нь мөн л хөлбөмбөг сонирхогчдын хувьд цоо шинэ санаанд оромгүй явдал болж өнгөрөв.

Тоглолтын 39 дахь минутад булангаас ирсэн бөмбөгийг барих үедээ энэ тэмцээний хамгийн ахмад тоглогч, хаалгач Кирали бөмбөг барих үедээ зөрчил гаргаснаар Исландчууд 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэх эрхтэй болсон юм. Үүнийг багийн ганц сүпэр од Гилфи Сигурдсон алдалгүй чулуу болгосноор тоглолтын эхний үе 1:0 харьцаатайгаар өндөрлөлөө.

Хуваалцах