Эхний үе: Уэльс 2:0 ОХУ
Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний "B" хэсгийн хүрээнд 3-р тойргийн хасагдах болоод цааш шалгарахаа үзэх хариуцлагатай тулаан ид өрнөж байна.
Мэдээллийн алба

Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний "B" хэсгийн хүрээнд 3-р тойргийн хасагдах болоод цааш шалгарахаа үзэх хариуцлагатай тулаан ид өрнөж байна. Хожигдсон нь гэртээ харих учир тун хариуцлагатай мөч юм. Хоёр баг тоглолтын эхний үеийг 2:0 харьцаатай өндөрлөлөө.
Тоглолтын эхний үеийг Арсенал клуб болон Уэльсийн шигшээ багийн хагас хамгаалагч Аарон Рамси тоглолтын 11 дэх минутад ОХУ-ын хаалгач Игор Акинфээвийн эсрэг 1-1 тулахдаа хаалгачийн дээгүүр давуулж шидэн тоглолтын тоог нээсэн билээ.
Тус гоолын дараагаар ОХУ-ын шигшээ багийн довтолгоо илүү эрчимжиж ирсний дараагаар Уэльсийн шигшээ багийн хамгаалагч Нэил Тэйлор тоглолтын тооны харьцааг 2:0 болгон холдуулж, тоглолтыг Уэльс илт давуу тэргүүлж байна. Бид бүгдийг онц сонирхолтой 2 дугаар 45 минут хүлээж байна.


















