Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эхний үе: Умард Ирланд 0:0 Украйн

Европын аварга шалгаруулах 15 дахь удаагийн хөлбөмбөгийн тэмцээний "C" хэсгийн тоглолт болох Украйны шигшээ баг болон Умард Ирландын шигшээ багуудын тоглолт Улаанбаатар хотын цагаар шөнийн 01:00 эхлэн эхний 45 минут өндөрлөлөө.

А.
А.Амаржаргал

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эхний үе: Умард Ирланд 0:0 Украйн
Эхний үе: Умард Ирланд 0:0 Украйн. Зураг: МҮОНРТ

Европын аварга шалгаруулах 15 дахь удаагийн хөлбөмбөгийн тэмцээний "C" хэсгийн тоглолт болох Украйны шигшээ баг болон Умард Ирландын шигшээ багуудын тоглолт Улаанбаатар хотын цагаар шөнийн 01:00 эхлэн эхний 45 минут өндөрлөлөө.

Англи хэв маягийг бүрэн утгаар нь толилуулж байгаа гэгдэж буй Британийн өөр нэгэн төлөөлөл болох Умард Ирландын шигшээ баг түүхэндээ хожиж үзээгүй Украйн шигшээ багтай тоглосон тоглолтын эхний хагас Английн Премьер лиг хэв маягаар буюу хөндлөн дамжуулалт агаарын болон биеийн хүчний тоглолт голчилсон тоглолт болж өнгөрлөө.

Хоёр баг ээлж дарааллан идвэхитэй довтолгоон хийж байсан ч гоол оруулалгүй нэг дүгээр үеийг дуусгаснаар эхний 0:0 харьцаатайгаар өндөрлөв.

Хуваалцах