Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эктор Бельерин 2022 он хүртэл “Арсенал”-д тоглоно

Английн “Арсенал” клубын баруун жигүүрийн хамгаалагч Эктор Бельерин багтайгаа байгуулсан гэрээгээ шинэчлэн сунгахаар болжээ. Төрөлх баг “Барселона”-гаас нь эхлээд европын олон шилдэг багууд түүнийг сонирхож байсан

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эктор Бельерин 2022 он хүртэл “Арсенал”-д тоглоно
Эктор Бельерин 2022 он хүртэл “Арсенал”-д тоглоно. Зураг: МҮОНРТ

Английн “Арсенал” клубын баруун жигүүрийн хамгаалагч Эктор Бельерин багтайгаа байгуулсан гэрээгээ шинэчлэн сунгахаар болжээ. Төрөлх баг “Барселона”-гаас нь эхлээд европын олон шилдэг багууд түүнийг сонирхож байсан ч ийнхүү Лондоны багт үлдэхээр шийдэж, "Арсенал"-ын удирдлагуудтай тохиролцоонд хүрчээ.

Шинэ гэрээний дагуу “Их буучид” Бельериний цалинг хоёр дахин нэмж, 7 хоногт 100 мянган фунт өгөхөөр болжээ. Улмаар 2022 он хүртэл энэ клубт хүчин зүтгэхээр болжээ.

21 настай испани залуу Эктор Бельерин өнөө цаг үеийн хамгийн шилдэг баруун жигүүрийн хамгаалагчдын нэг болоод байгаа билээ. 2011 онд анх “Арсенал”-ын залуучуудын багт Испанийн "Барселона" клубээс ирж байсан тэрээр 2013 оноос насанд хүрэгчдийн багтаа тоглох болсон. Өнгөрсөн хугацаанд Бельерин Арсен Венгерийн удирдлага дор албан ёсны 87 тоглолтод оролцоод байна. Ингэхдээ “Холбооны цом”-ын тэмцээнд 1 удаа (2015), “Community Shield”-д 2 удаа (2014, 2015) түрүүлсэн амжилттай.

Хуваалцах