Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Электрон ном зарагдаж эхэллээ

Интернэт сүлжээний үсрэнгүй хөгжлөөс шалтгаалж ном хэвлэлийн борлуулалт муудсан гэж Японы “Эн Эйч Кей” энэ сарын 16-нд мэдээллээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Электрон ном зарагдаж эхэллээ
Электрон ном зарагдаж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Интернэт сүлжээний үсрэнгүй хөгжлөөс шалтгаалж ном хэвлэлийн борлуулалт муудсан гэж Японы “Эн Эйч Кей” энэ сарын 16-нд мэдээллээ.

Иймд үйлчлүүлэгчээ нэмэгдүүлэхийн тулд, Токио хотын дөрвөн том номын дэлгүүр электрон ном туршин зарж эхэлжээ. Интернэт сүлжээний ашиглалт нэмэгдэхийн хэрээр Японы ном хэвлэлийн зах зээл 18 жилийн өмнөх хамгийн оргил үетэйгээ харьцуулбал бараг 1/3 хувиар багасч, номын дэлгүүрийн тоо 10 жилийн өмнөхөөс 5000 гаруйгаар буюу 25 хувиар цөөрчээ.

Ийм нөхцөлд Токио хотын 13 том номын дэлгүүр хамтран тууж, комик зэрэг электрон ном туршин зарах ажиллагаа зохион байгуулж эхэлсэн байна.

Хуваалцах