Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Елина Веснина "Индиан Уэльс"-д түрүүллээ

Эмэгтэй теннисчдийн Премьер Мандатори ангилалд багтах Индиан Уэльс тэмцээний 2017 оны цомын эзнээр ОХУ-ын теннисчин Елена Веснина тодорсон юм.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Елина Веснина "Индиан Уэльс"-д түрүүллээ
Елина Веснина "Индиан Уэльс"-д түрүүллээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Калифорни муж Индиан Уэльс хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэ тэмцээнд эмэгтэйчүүдийн хувьд энэ сарын 8-ны өдрөөс эхлэн өрсөлдсөн. АНУ-ын Индиан Уэльс хотноо болсон энэ тэмцээн 6999450 ам долларын шагналын сантай зохионгдсон юм. Тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч АНУ-ын алдарт тамирчин С.Уйллиамс, ХБНГУ-ын шилдэг теннисчин А.Кербер нар оролцсон ч шигшээ тоглолтод шалгарч чадсангүй. Эмэгтэйчүүдийн хувь энэ онд мөн нутаг нэгт тамирчид аваргын төлөө шалгарлаа. Эхний үеийн тоглолт тун ширүүн өрсөлдөөнтэй болж Светлана Кузнецова тайбрейкээр ялсан бол дараагийн 2 сетэд Елина Веснина хожсоноор энэ жилийн Индиан Уэлс тэмцээний цомын эзэн болсон юм. Е.Веснинагийн хувьд энэ цомыг хүртэхдээ 4-р тойрогт А.Кербер, дунд шөвөгт В.Уилльямсийг хожоод байсан юм. Е.Веснина шигшээ тоглолтод нутаг нэгт тамирчин, Их Дуулга тэмцээний хошой аварга С.Кузнецоваг 3 сетэд 6-7, 7-5, 6-4 харьцаатай хожлоо.

Эмэгтэй теннисчдийн Премьер Мандатори ангилалд багтах Индиан Уэльс тэмцээний 2017 оны цомын эзнээр ийнхүү ОХУ-ын теннисчин Елена Веснина тодорсон юм. Өдгөө 30 настай Орос бүсгүй өөрийн замналдаа WTA буюу эмэгтэйчүүдийн МТТХ-ны 3 дахь цомоо хүртэж байгаа нь энэ юм. Ингэснээр Елена Веснина дэлхийн чансааны 13-р байрт ахисан байна.

Хуваалцах