Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Элсний наадмын 43 орны баг тамирчдыг тэргүүлж байна

“Пукет 2014” Азийн элсний спортын дөрөвдүгээр наадам өнөөдөр нээлтээ хийлээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элсний наадмын 43 орны баг тамирчдыг тэргүүлж байна
Элсний наадмын 43 орны баг тамирчдыг тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Пукет 2014” Азийн элсний спортын дөрөвдүгээр наадам өнөөдөр нээлтээ хийлээ. Азийн олимпийн зөвлөлөөс хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг элсний спортын дөрөвдүгээр наадамд Тайландын Пукет арал дээр ийнхүү албан ёсоор эхэлж байна. Өнөөдөр спортын 11 төрлийн тэмцээн уралдаанууд эхэлж груван багц медалийн эзэд тодрох хувиартай байна.

Нээлтийн ёслолоос өмнө элсний самбо болон жиу жицу бөхийн төрөлд явагдаж өндөрлөсөн. Манай улсын самбочид элсний наадамд анх удаагаа оролцон дөрвөн алт нэг хүрэл медаль хүртсэн амжилтийг үзүүлсэн. Мөн жиу жицү бөхийн төрлөөс хоёр аварга төрж нэг хүрэл медалийн эзэн тодроод байгаа юм. Ингэснээр манай баг тамирчид найман медаль хүртэж элсний наадамд оролцож байгаа 43 орны баг тамирчдыг тэргүүлж байна. Тус наадамд манай улсын 34 тамирчин спортын найман төрөлд өрсөлдөнө. Азийн элсний спортын дөрөвдүгээр наадам 11 сарын 23-ныг хүртэл Тайландын Пукет арал дээр үргэлжлэх юм.

Хуваалцах