Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Элвис Преслигийн амьдралын эхэн үеийг харуулсан кино хийнэ

“Шотландын сүүлчийн эзэн хаан” /The Last King of Scotland/ киногоороо алдартай найруулагч Кевин МакДональд рок-н-роллын хаан Элвис Преслигийн амьдралаас сэдэвлэн намтарчилсан кино бүтээхээр гэрээ хийжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элвис Преслигийн амьдралын эхэн үеийг харуулсан кино хийнэ
Элвис Преслигийн амьдралын эхэн үеийг харуулсан кино хийнэ. Зураг: МҮОНРТ

“Шотландын сүүлчийн эзэн хаан” /The Last King of Scotland/ киногоороо алдартай найруулагч Кевин Мак Дональд рок-н-роллын хаан Элвис Преслигийн амьдралаас сэдэвлэн намтарчилсан кино бүтээхээр гэрээ хийжээ. “Мемфис хүрэх сүүлчийн галт тэрэг” /Last Train to Memphis/ нэртэй энэхүү кинонд алдарт дуучны амьдралын эхэн үеийг харуулах гэнэ. Кино зохиолыг Америкийн зохиолч Питер Гуралникийн Элвис Преслигийн намтраар бичсэн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээх аж. Түүнчлэн “20th Century Fox” кино компанийн зүгээс “Мемфис хүрэх сүүлчийн галт тэрэг” кинонд Элвисигийн дүрийг бүтээх жүжигчнээр шинэ залуу хүнийг тоглуулахаар 18-22 насны залуусын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ.

Хуваалцах