Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Элвис Преслийн анхны дуу бичлэг өндөр үнэд хүрлээ

Америкийн алдарт дуучин, жүжигчин, XX зууны урлаг, соёлын алдартнуудын нэг Элвис Преслийн анхны дуу бичлэгийг 300 мянган доллараар худалджээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Элвис Преслийн анхны дуу бичлэг өндөр үнэд хүрлээ
Элвис Преслийн анхны дуу бичлэг өндөр үнэд хүрлээ. Зураг: МҮОНРТ

Америкийн алдарт дуучин, жүжигчин, XX зууны урлаг, соёлын алдартнуудын нэг Элвис Преслийн анхны дуу бичлэгийг 300 мянган доллараар худалджээ.

“Рок-н-Роллын хаан” гэгддэг түүний “Миний аз жаргал” дууны дуу бичлэгийг энэ сарын 8-нд нэрээ нууцлахыг хүссэн нэг эрхэм худалдан авсан байна.

Дуучны мэндэлсний 80 жилийн ойг тохиолдуулан уг дуудлага худалдааг зохион байгуулжээ.

Элвис энэ дуугаа Америкийн Мемфис хотын “Sun Records” дуу бичлэгийн студид 18 доллараар бичүүлж байсан гэнэ.

Хуваалцах