Эмэгтэй боксчдын ДАШТ өнөөдөр эхэлнэ
Тэмцээн энэ сарын 13 хүртэл болох бөгөөд манай улсаас дасгалжуулагч Б.Пүрэвжаргал, М.Буянжаргал, Л.Энхбаяр, багийн эмч Э.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцох юм.
Мэдээллийн алба

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн 11 дэх удаагийн ДАШТ ОХУ-ын Улаан-Үүд хотноо өнөөдөр эхэлнэ.
Тэмцээн энэ сарын 13 хүртэл болох бөгөөд манай улсаас дасгалжуулагч Б.Пүрэвжаргал, М.Буянжаргал, Л.Энхбаяр, багийн эмч Э.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцох юм.
48 кг: 2019 оны ААШТ-ий хүрэл медальт Б.Мөнгөнсаран
51 кг: Л.Алтанцэцэг
54 кг: Э.Мичидмаа
57 кг: ААШТ-ий алтан медальт Т.Болортуул
60 кг: ААШТ-ий хүрэл, ОУХМ Н.Намуун
69 кг: Э.Эрдэнэтуяа
75 кг: М.Мягмаржаргал нарын тамирчид оролцож байна.
Энэ удаагийн тэмцээнд манай улсаас AIBA-н гурван одтой шүүгч Г.Бадрах оролцож байна.
Монгол Улсаас эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс 2018 онд М.Нандинцэцэг, 54 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, Монгол Улсын насанд хүрэгчдийн дэлхийн аваргын анхны медалийг эх орондоо авч ирж байлаа.


















