Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эмэгтэй боксчид олимпид оролцохооргүй боллоо

Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ Казахстаны Астана хотноо үргэлжилж буй. Тус тэмцээний олимпийн жин болох 51 кг-д М.Нандинцэцэг, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ нар рингэнд гарсан ч эхний учраагаа барсангүй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэй боксчид олимпид оролцохооргүй боллоо
Эмэгтэй боксчид олимпид оролцохооргүй боллоо. Зураг: МҮОНРТ

Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ Казахстаны Астана хотноо үргэлжилж буй. Тус тэмцээний олимпийн жин болох 51 кг-д М.Нандинцэцэг, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ нар рингэнд гарсан ч эхний учраагаа барсангүй.

М.Нандинцэцэгийн хувьд Германы Азизе Нимани, О.Сувд-Эрдэнэ Пуэрто-Рико Улсын тамирчин Кириа Родригузид ялагдсанаар үзэгчдийн суудалд шилжлээ. Ингэснээр манай эмэгтэй боксчид “Рио-2016” олимпид өрсөлдөх боломжгүй болов.

Харин манай эрэгтэй боксчид олимпийн дөрвөн эрх хүртээд байгаа бөгөөд ирэх сард Азарбайжаньд болох олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнд оролцоно.

Олимпийн эрх хүртээд буй Монголын ширэн бээлийтнүүдийг танилцуулбал:

  • Г.Ган-Эрдэнэ /49 кг/

  • Д.Отгондалай /60 кг/

  • Б.Чинзориг /64 кг/

  • Б.Түвшинбат /69 кг/ нар өнгөрсөн сард БНХАУ-ын Хэбэй мужийн Чань-Ань хотноо болсон "Рио-2016" олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн бүсийн тэмцээнд амжилттай оролцсон билээ.

Хуваалцах