Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эмэгтэй дээд лигт зургаан баг өрсөлдөнө

Өнгөрсөн бямба гарагт эхлэх байсан Үндэсний супер лигийн тэмцээн түр хойшлон лигийн багуудын уулзалтын дараа буюу ирэх баасан гарагт тэмцээнээ эхлэхээр болсон.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэй дээд лигт зургаан баг өрсөлдөнө
Эмэгтэй дээд лигт зургаан баг өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн бямба гарагт эхлэх байсан Үндэсний супер лигийн тэмцээн түр хойшлон лигийн багуудын уулзалтын дараа буюу ирэх баасан гарагт тэмцээнээ эхлэхээр болсон. Мөн энэ жилээс эхлэн эмэгтэй дээд лигийг зохион байгуулахаар болсон бөгөөд зургаан баг өрсөлдөх гэж байна. Эмэгтэйчүүдийн дээд лигт "Дорноговь- Таван Дохио", "Баянгол- Гурван тамир", МУИС ХҮС, ШУТИС, "SBL Хасын Хүлгүүд", "Эхлэл" гэсэн зургаан баг өрсөлдөх юм. Мөн баг тус бүр нэг легонер тоглогчтой байх ажээ.


Монголын сагсан бөмбөг хөгжиж байгааг бид Инчёны Азийн наадмаас олж харсан билээ. Тэгвэл ойрын жилүүдэд Үндэсний супер лиг зохион байгуулж эхлээд байгаа. Мөн эмэгтэй сагсчдын лигийн тэмцээн энэ жилээс эхлэн жил бүр зохион байгуулагдах гэнэ.

Хуваалцах