Эмэгтэй лигийн хоёр дахь тоглолт боллоо
Лигийн анхны хожлоо аваад байсан ҮБТДС болон лигт анх удаа оролцож байгаа "Монгени Хөх Толбо" багийн тоглолт болж, ҮБТДС-ийн баг 40 онооны зөрүүтэй хожлоо.
Мэдээллийн алба

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны эмэгтэй үндэсний судер лигийн хоёр дахь тоглолт Спортын төв ордонд боллоо. Лигийн анхны хожлоо аваад байсан ҮБТДС болон лигт анх удаа оролцож байгаа "Монгени Хөх Толбо" багийн тоглолт болж, ҮБТДС-ийн баг 40 онооны зөрүүтэй хожлоо.

Тоглолтод ҮБТДС 77:47 харьцаатай "Монгень Хөх Толбо" багийг буулган авсан юм. ҮБТДС-аас Н.Түвшинтөгс 15 оноо, 19 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бол Б.Мичид 16 оноо, долоон самбараас бөмбөг авалт, А.Чимэгсанаа 11 оноо, Б.Хос-Эрдэнэ долоон оноо, есөн оновчтой дамжуулалт, зургаан самбараас бөмбөг авалт гүйцэтгэн бусад тоглогчид ч тун жигд тоглолтыг үзүүлэн хожил байгуулснаар улирлын хоёр дахь хожлоо авлаа.

Харин "Хөх Толботнууд"-аас Г.Сарантуяа 12 оноо, долоон самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаа тэргүүллээ. Тэдний хожигдолын гол шалтгаан будагтай талбайн хамгаалалт болон, бөмбөг алдалтууд их байлаа. Тоглолтын турш багаараа 38 бөмбөг алджээ.


















