Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эмэгтэй ширэн бээлийтнүүд Болгарт өрсөлдөж байна

Монголын боксын эмэгтэй шигшээ багийн тамирчид болох М.Нандинцэцэг, О.Сувд-Эрдэнэ, Э.Эрдэнэтуяа нар дасгалжуулагч Б.Энхтайваны удирдлага дор Болгарын Софид болж буй "Странфа-2016" тэмцээнд оролцож байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэй ширэн бээлийтнүүд Болгарт өрсөлдөж байна
Эмэгтэй ширэн бээлийтнүүд Болгарт өрсөлдөж байна. Зураг: МҮОНРТ

Монголын боксын эмэгтэй шигшээ багийн тамирчид болох М.Нандинцэцэг, О.Сувд-Эрдэнэ, Э.Эрдэнэтуяа нар дасгалжуулагч Б.Энхтайваны удирдлага дор Болгарын Софид болж буй "Странфа-2016" тэмцээнд оролцож байна.

Өнөөдөр эхэлж буй 67 дахь удаагийн "Странфа" тэмцээн ирэх 28-нд өндөрлөнө. Манай гурван тамирчны хувьд энэ тэмцээн олимпийн эрх авах тулааны өмнөх сорилт юм. Тэд энэ тэмцээний дараа БНХАУ-д ирэх гуравдугаар сард олимпийн эрхийн төлөөх тэмцээнд эрэгтэй багийнхантайгаа хамт тоглоно.

Хуваалцах