Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэгдэнэ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ЯЛГУУН-I” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 24-нөөс "Гламур Арт Галерей"-д нээлтээ хийх гэж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэгдэнэ
Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэгдэнэ. Зураг: МҮОНРТ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ЯЛГУУН-I” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 24-нөөс "Гламур Арт Галерей"-д нээлтээ хийх гэж байна.

Тус үзэсгэлэн эмэгтэй уран бүтээлчдийг олон нийтэд таниулах, уран бүтээлийг нь нийтэд хүргэх мөн зун цагийн онцлог, гоёмсог өнгийг уран бүтээлээр нь дамжуулан илэрхийлэх зорилготой гэнэ.

Эмэгтэй уран бүтээлчид энэхүү үзэсгэлэнд уран зураг, монгол зураг, зураасан зураг, уран бичлэг, уран баримал, керамик, сийлбэр, эсгий урлал, холимог техник гэх мэт бүх төрлийн бүтээлээрээ оролцдог билээ.

“Ялгуун-I” үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдээс шилдэг бүтээл шалгаруулан “Шилдэг бүтээл”-ийн эзэнд Галерейн нэрэмжит шагнал болох бие даасан үзэсгэлэнгээ "Гламур Арт Галерей"-д гаргах эрх олгох юм.

Хуваалцах