Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн гарна
МУЭ-ээс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр уламжлал болгон зохион байгуулдаг эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын долоонд нээлтээ хийнэ.
Мэдээллийн алба

МУЭ-ээс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр уламжлал болгон зохион байгуулдаг эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын долоонд нээлтээ хийнэ.
“Хатан-Эрдэнэ-2015” үзэсгэлэнд уран бүтээлч эмэгтэйчүүд өөрсдийн шилдэг бүтээлээр оролцож, уран бийр, уян ухаан бодлоороо амьдралд гэгээн өнгө, гэрэл нэмэх юм.
Энэ удаагийн үзэсгэлэнд оролцож буй бүсгүйчүүд бүтээлээрээ төдийгүй сэтгэл зүрхээрээ нийгмийн сайн сайхан, эмэгтэйчүүд хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, оюунлаг монгол иргэнийг төлөвшүүлэхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн дэмжиж буйгаа илэрхийлж байгаа юм.
Үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал МУЭ-ийн арт галерейд үргэлжилнэ.


















