Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эмэгтэй зохиолчдын ном хэвлэгдлээ

Хоёр зууны эмэгтэй зохиолчдын сор бүтээлийн дээж “МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ ЗОХИОЛЧИД-II” ном тун удахгүй худалдаанд гарах юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэй зохиолчдын ном хэвлэгдлээ
Эмэгтэй зохиолчдын ном хэвлэгдлээ. Зураг: МҮОНРТ

Монголын үе үеийн эмэгтэй зохиолчдын ухааны цар, бодол бясалгал, сэрэл мэдрэмжээрээ туурвин бүтээсэн бүтээлийн дээжис нэгтгэгдэн хэвлэгдлээ. Монголын зохиолчдын түүхт 85 жилийн ойг тохиолдуулан барьж буй эл номд Эрдэнэбатын Оюуны “Би эндээс явахгүй” жүжиг, Сономын Удвалын “Одгэрэл” тууж, Шагдарын Дулмаа, Санжаажавын Оюун, Бямбажавын Энхтуяа, Гомпилдоогийн Мөнхцэцэг, Цоодолын Хулан, Баярхүүгийн Ичинхорлоо, Лувсандоржийн Өлзийтөгс, Баяртогтохын Батрэгзэдмаа, Ринчиндоржийн Энхтуяа /Эмүжин/, Шагдарын Лхамноржмаа зэрэг 114 зохиолчийн уран бүтээл багтжээ.

Хоёр зууны эмэгтэй зохиолчдын сор бүтээлийн дээж “МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ ЗОХИОЛЧИД-II” ном тун удахгүй худалдаанд гарах юм байна.

Хуваалцах