Эмэгтэйчүүдийн 10 метрийн тавцангийн үсрэлтийн медальтнууд тодорлоо
“Рио 2016” зуны олимпийн наадмын усан сэлэлтийн спортын эмэгтэйчүүдийн 10 метрийн тавцангийн үсрэлтийн финалын шатанд шилдэг 11 тамирчин өрсөлдлөө.
Мэдээллийн алба

“Рио 2016” зуны олимпийн наадмын усан сэлэлтийн спортын эмэгтэйчүүдийн 10 метрийн тавцангийн үсрэлтийн финалын шатанд шилдэг 11 тамирчин өрсөлдлөө.
БНХАУ-ын тамирчин Рен Күан 493.25 оноогоор алтан медаль хүртэж, “Рио 2016” олимпийн аварга боллоо. Тэрбээр 15 настайдаа олимпийн аварга болж байгаа юм.
Мөн Хятадын тамирчин Си Яжи 416.40 оноогоор удаах байрт орж, мөнгөн медаль хүртэв. Харин 389.20 оноогоор Канадын тамирчин Миагхан Бенпето \Meaghan Benfeito\ гуравдугаар байрт шалгарч, хүрэл медалийн эзэн боллоо.


















