Эмэгтэйчүүдийн 3000 метрийн саадтай уралдааны аваргууд тодорлоо
Рио 2016 олимпийн эмэгтэйчүүдийн 3000 метрийн саадтай гүйлтийн тэмцээний шилдгүүд дөнгөж сая тодроод байна. Уг тэмцээнд Бахрейн Улсын тамирчин Рут Жибет 8’59’75 минутын амжилт үзүүлж, аваргын алтан медалийн эзэн боллоо.
Мэдээллийн алба

Кенийн тамирчин Жипкемой Гвин Киенг 9’07’12 минутын амжилтаар мөнгөн медаль хүртэж, АНУ-ын тамирчин Эма Габорн 9’07’63 минутын амжилтаар хүрэл медаль хүртлээ. Ингэснээр Бахрайн улс Риогийн олимпоос анхныхаа алтан медалийг авав.

Сонирхуулахад энэ төрлийн дэлхийн болон олимпийн дээд амжилтыг 8’58’81 минутын үзүүлэлтээр ОХУ-ын тамирчин Галкина Самитова эзэмшдэг юм байна. Тэрээр 2008 оны Бээжингийн олимпод энэхүү амжилтыг шинэчлэн тогтоож байсан бөгөөд одоогоор шинэчлэгдээгүй юм.

Хөнгөн атлетикийн төрөлд АНУ-ын баг тамирчид медалийн тоогоороо тэргүүлсээр байна.