Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Эмэгтэйчүүдийн амьдралыг уран сэтгэмжээр илэрхийлнэ

Арт- Активизм- Артивизм нь нийгмийн эерэг өөрчлөлт шаардлагатай сэдвүүдийн талаар урлаг, уран бүтээлчдээр дамжуулан нийгэмд нөлөөлөх арга бөгөөд орчин үеийн дэлхийн чиг хандлага болоод байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэйчүүдийн амьдралыг уран сэтгэмжээр илэрхийлнэ
Эмэгтэйчүүдийн амьдралыг уран сэтгэмжээр илэрхийлнэ. Зураг: МҮОНРТ

Эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг угтан жендэрт суурилсан хүчирхийлэл гэр бүлийн хүчирхийллийн эсрэг агуулга бүхий “Эмэгтэйчүүдийн дүр төрх” сэдэвт Стрийт арт -Артивизм бүтээлийг Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр“Өөрчлөлтийн төлөөх Залуу эмэгтэйчүүд” ТББ, Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран бүтээжээ. Эмэгтэйчүүдийн олон дүр төрх, амьдралыг 20 гаруй залуу уран бүтээлчид өөрсдийн уран сэтгэмжээрээ сонирхолтой, бүтээлчээр илэрхийлсэн бөгөөд уг бүтээл нь Улаанбаатар хотын өнгө төрхөд давтагдашгүй нэгэн үзэмжийг нэмэх юм.
Арт- Активизм- Артивизм нь нийгмийн эерэг өөрчлөлт шаардлагатай сэдвүүдийн талаар урлаг, уран бүтээлчдээр дамжуулан нийгэмд нөлөөлөх арга бөгөөд орчин үеийн дэлхийн чиг хандлага болоод байгаа юм. Энэ нь орчин үеийн урлагийн нэг хэлбэр бөгөөд олон нийтийн ялангуяа залуусын анхаарал, сонирхлыг татахуйц шинэлэг илэрхийлэл болдог байна. Энэ аргын онцлог нь олон нийтийн дунд шууд ярихад таагүй боловч маш чухал сэдвүүдийн талаар мэдээлэл өгч, тэдний анхаарлыг хандуулж, өөрчлөлтөд уриалдагт оршино. Бүтээлийн нээлт өнөөдөр11 цагаас Сансрын туннелийн зүүн талын шинэ нүхэн гарцанд болно.

Хуваалцах