Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий анхны медальтан БНХАУ-аас тодрох нь ээ

Дээрх тэмцээнд манай улсаас Г.Пүрэв-Очир, М.Буянжаргал дасгалжуулагчтай долоон тамирчин оролцож буй. Мөн олон улсын боксын холбооны (Aiba) III одтой шүүгч Г.Бадрах шүүгчээр ажиллана.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий анхны медальтан БНХАУ-аас тодрох нь ээ
Эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий анхны медальтан БНХАУ-аас тодрох нь ээ. Зураг: МҮОНРТ

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод өнөөдөр эхэлж, эхний медальтан БНХАУ-ын 81 кг-ын жингийн тамирчин Янь Сяоли болох нь тодорхой боллоо.

Тэрбээр хагас шигшээгээс тэмцээнээ эхлүүлэх болсон тул ямар ч байсан хүрэл медальтай харих нь дамжиггүй юм.

Гэхдээ тэмцээн одоогоор эхлээгүй байна.

Дээрх тэмцээнд манай улсаас Г.Пүрэв-Очир, М.Буянжаргал дасгалжуулагчтай долоон тамирчин оролцож буй. Мөн олон улсын боксын холбооны (Aiba) III одтой шүүгч Г.Бадрах шүүгчээр ажиллана.

Манай улсын тамирчдын тоглолтын хуваарь:

48 кг-д Б.Мөнгөнсаран - Мароккогийн Рабаб Чеддартай энэ сарын 7-нд

51 кг-д Л.Алтанцэцэг - Италийн Камилла Фаддатай өнөөдөр эхний тойрогт тоглоно.

54 кг-д Э.Мичидмаа – Энэтхэгийн Жамуна Боротой маргааш тоглоно. Ялвал Алжирын тамирчинтай 9-нд тоглох хуваарьтай.

57 кг-д Т Болортуул – 2016 оны ДАШТ-ий хүрэл медальт Австралийн С.Николсонтой өнөөдөр тулалдана. Ялвал 5-нд Тайванийн Линтэй тоглох юм.

60 кг-д М.Намуун - Туркийн С.Калискантай 6-нд

69 кг-д Э.Эрдэнэтуяа – ОХУ-ын Саадат Далгатоватай маргааш

75 кг-д Б.Мягмаржаргал - Энэтхэгийн Савеети 5-нд тус тус тулалдана.

Хуваалцах