Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 69 кг жинд Сара Дошо аваргалав
Алтан медалийн эзнээр Япон улсын тамирчин Сара Дошо тодорч, ОХУ-ын тамирчин Наталья Воробева мөнгөн медалийн эзэн болов.
Мэдээллийн алба

Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 69 кг жингийн хүрэл медалийн төлөөх эхний барилдаанд Казакстаны тамирчин Элмера Сездекова, Египетийн бөх Энис Мустафатай таарч барилдлаа. Барилдааныг Элмера Сездекова 7:4 онооны харьцаагаар ялж, хүрэл медалийн болзол хангав.
Хүрэл медалийн төлөөх дараагийн барилдаанд Канадын бөх Шведийн тамирчинтай таарч барилдсан. Шведийн тамирчин дэлхийн аварга Женни Франсон, Канадын бөх Дороти Итсыг 2:1-ээр ялж, хүрэл медалийн болзол хангалаа.
Энэ жингийн аваргын алтан медалийн төлөө ОХУ-ын тамирчин Наталья Воробева, Япон улсын тамирчин Сара Дошотой таарч барилдсан юм. Алтан медалийн эзнээр Япон улсын тамирчин Сара Дошо тодорч, ОХУ-ын тамирчин Наталья Воробева мөнгөн медалийн эзэн болов.


















