Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эмэгтэйчүүдийн ДАШТ үргэлжилж байна

Улаанбаатар хотноо зохиогдож буй 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Одоогоор тус тэмцээнийг Украйны Виктория Мотричко долоон оноотойгоор тэргүүлж байна.

Д.
Д.Жаргалсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэйчүүдийн ДАШТ  үргэлжилж байна
Эмэгтэйчүүдийн ДАШТ үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотноо зохиогдож буй 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээн үргэлжилж байна. Одоогоор тус тэмцээнийг Украйны Виктория Мотричко долоон оноотойгоор тэргүүлж явна. Тэгвэл дэлхийн 12 удаагийн аварга Латвийн Зоя Голубева, дэлхийн таван удаагийн аварга ОХУ-ын Тамар Тансыккужина нарын хувьд зургаан оноотой, БНХАУ-ын Г.Алтанхуар, 2013 оны Ази тивийн аварга, олон улсын их мастер Э.Мандахнаран нар таван оноотой удаалж байна.

Түлхүүр үг:100 буудалт даамын эмэгтэйчүүдийн ДАШТ үргэлжилж байна
Хуваалцах