Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эмэгтэйчүүдийн жад шидэлтийн аварга тодорлоо

Эмэгтэйчүүдийн жад шидэлтийн финалд есөн улсын 12 тамирчин өрсөлдсөн. Тамирчид нийт зургаан удаа жад шидсэн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэйчүүдийн жад шидэлтийн аварга тодорлоо
Эмэгтэйчүүдийн жад шидэлтийн аварга тодорлоо. Зураг: МҮОНРТ

Эмэгтэйчүүдийн жад шидэлтийн финалд есөн улсын 12 тамирчин өрсөлдсөн. Тамирчид нийт зургаан удаа жад шидсэн юм. Ингээд хамгийн хол зайд буюу 66.18 м шидэж, Хорватын тамирчин Сара Колак нэгдүгээр байр эзэлж алтан медалийн эзэн боллоо.

Хоёрдугаар байрт Өмнөд Африкийн тамирчин Саннит Вилеон 64.92 метрийн зайд шидсэнээр мөнгөн медалийг хүртэж байна. Гуравдугаар байрт Чех улсын тамирчин Барбора Спотакова 64.80 метр шидэж, хүрэл медалийн эзэн болов.

Хуваалцах