Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн хагас шигшээд өрсөлдөх багууд тодорчээ

Хагас шигшээд Бразил, Швед, Канад, Германы шигшээ баг үлдээд байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн хагас шигшээд өрсөлдөх багууд тодорчээ
Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн хагас шигшээд өрсөлдөх багууд тодорчээ. Зураг: МҮОНРТ

"Рио-2016" олимпийн наадам эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн тэмцээнээр үргэлжилж байна. Урьдчилсан шатанд нийт E, F, G гэсэн хэсгээс 12 баг өрсөлдөж, хагас шигшээд үлдэх багаа тодрууллаа. Хагас шигшээд Бразил, Швед, Канад, Германы шигшээ баг үлдээд байгаа юм. Эзэн орны хөл бөмбөгийн тамирчид ийнхүү хагас шигшээд шалгарлаа. Финалын тоглолтод хоёр баг шалгарч, алтан медалийн төлөө тоглох эрхтэй болно.

Хуваалцах