Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эмэгтэйчүүдийн лигт “Арвис” оноо алдалгүй түрүүллээ

Т.Ундрал, Г.Хулангоо, Г.Цолмон, С.Халиун, М.Дэлгэржав, Б.Отгонбаяр, Х.Пүрэвсүрэн нарт спортын дэд мастер, Ван Баелийн Лора, Э.Энхжаргал, А.Алтантуяа, Б.Баярцэцэг, Р.Дэмбэрэлмаа нарт спортын мастер цол олгов

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмэгтэйчүүдийн лигт “Арвис” оноо алдалгүй түрүүллээ
Эмэгтэйчүүдийн лигт “Арвис” оноо алдалгүй түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Тав дахь удаагийн “Эмэгтэйчүүдийн лиг” өнгөрсөн сарын 21-нээс энэ сарын 18-ны хооронд үргэлжилж, зургаан багийн 109 тоглогчийн дунд, хоёр тойргоор явагдахад Л.Банзрагч дасгалжуулагчтай “Арвис” клубын баг аваргын цом, алтан медалийн эзэд боллоо.

“Арвис” клубын эмэгтэйчүүдийн баг лигтээ гурав дахь удаагаа аварга болсон нь энэ бөгөөд 2019 оны улиралд онцгой байж 10 тоглолтод бүгдэд нь ялалт байгуулан 43 гоол оруулж, ердөө нэг л гоол хаалгандаа алджээ. Ийн “Арвис” багийн хаалгач С.Халиун, хамгаалагч А.Алтантуяа, хагас хамгаалагч Н.Намуунаа, довтлогч Ө.Ундрах нар байрлал тус бүртээ шилдгээр тодорч, шагналын тавцанд гарав.

Үүнээс гадна Ц.Ганболд дасгалжуулагчтай “Монголын тэмүүлэл” мөнгөн медаль хүртсэн бол цомыг хамгаалагч “Дэрэн” энэ удаад хүрэл медаль хүртлээ.

Лигийн шилдэг шүүгчээр МХБХ-ны туршлагатай шүүгчдийн нэг О.Хишигтөмөр тодорсон бөгөөд “Эмэгтэйчүүдийн лиг”-т “Арвис” гурав, “ХАД” нэг, “Дэрэн” нэг удаа түрүүлсэн үзүүлэлттэй болов.

Үүнээс гадна лигийн хаалтын үеэр эмэгтэйчүүдийн лиг, улсын шигшээ багт амжилт гаргасан тоглогчдод спортын дэд мастер, спортын мастер цол олголоо. Тухайлбал, Т.Ундрал, Г.Хулангоо, Г.Цолмон, С.Халиун, М.Дэлгэржав, Б.Отгонбаяр, Х.Пүрэвсүрэн нарт спортын дэд мастер, Ван Баелийн Лора, Э.Энхжаргал, А.Алтантуяа, Б.Баярцэцэг, Р.Дэмбэрэлмаа нарт спортын мастер цол олгов.

Хуваалцах