Эмэгтэйчүүдийн спорт алхааны аваргууд тодорлоо
Риогийн олимпийн хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн 20км-ын спорт алхааны уралдаан өндөрлөж, БНХАУ-ын тамирчин Лиу Хонг 1 цаг 28 минут 35 секундын амжилтаар олимпийн аварга боллоо.
Мэдээллийн алба

Риогийн олимпийн хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн 20км-ын спорт алхааны уралдаан өндөрлөж, БНХАУ-ын тамирчин Лиу Хонг 1 цаг 28 минут 35 секундын амжилтаар олимпийн аварга боллоо.
Мексикийн хөнгөн атлетикч Мариа Гонзалес 1:28:37 гэсэн үзүүлэлтээр мөнгөн медаль, БНХАУ-ын тамирчин Ли Хиу Зи 1:28:42 гэсэн амжилтаар хүрэл медаль хүртлээ. Өдгөө 29 настай БНХАУ-ын тамирчин Лиу Хонг нь 2015 оны дэлхийн аваргын тэмцээнээс алтан медаль хүртэж байсан нэгэн юм.


















