Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Эмэгтэйчүүдийн супер лиг"-ийн анхны тоглолт өнөө орой болно

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн анхны бөгөөд 2014-15 оны шинэ улирлын "Үндэсний супер лиг" эхэлж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эмэгтэйчүүдийн супер лиг"-ийн анхны тоглолт өнөө орой болно
"Эмэгтэйчүүдийн супер лиг"-ийн анхны тоглолт өнөө орой болно. Зураг: МҮОНРТ

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн анхны бөгөөд 2014-15 оны шинэ улирлын "Үндэсний супер лиг" эхэлж байна. Эмэгтэйчүүдийн дээд лигт "Дорноговь Таван Дохио", "Баянгол Фалконс", "ШУТИС Шаркс", "Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд сургууль", "СБЛ", "Мон-Алтиус БТДС" зэргийн зургаан баг өрсөлдөхөөр боллоо.


Эмэгтэйчүүдийн супер лигийн нээлтийн ажиллагаа болон нээлтийн тоглолт өнөөдөр 17:00 цагт Спортын төв ордонд эхлэх юм. Эмэгтэйчүүдийн дээд лигийг нээж "Дорноговь Таван Дохио" -vs- "Баянгол Фалконс" багууд мөн өнөө орой тоглоно. Сүүлийн үед манай эмэгтэй сагсчдын ур чадвар хурдацтай өсч байгаа бөгөөд Инчёны Азийн наадам болон Азийн элсний наадамд өрсөлдсөн үр дүнгээс харагдаж байгаа билээ.

Хуваалцах