Эмэгтэйчүүдийн “тулаан” эхэллээ
Харин өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн барилдаанаар дөнгөж сая эхэллээ. Өнөөдөр эмэгтэй 48, 53, 58, 63, 69, 75 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Эмэгтэй бөхчүүдийн хувьд жиндээ финалд үлдсэн тамирчид “Рио-2016”-г зорих эрхтэй болно.
Мэдээллийн алба

Монгол Улсад зуны олимпийн XXXI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” тэмцээн анх удаа болж байгаа билээ. “Буянт-Ухаа” спортын ордонд болж буй энэхүү тэмцээн өчигдөр сонгомол барилдаанаар эхэлсэн.
Харин өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн барилдаанаар дөнгөж сая эхэллээ. Өнөөдөр эмэгтэй 48, 53, 58, 63, 69, 75 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Эмэгтэй бөхчүүдийн хувьд жиндээ финалд үлдсэн тамирчид “Рио-2016”-г зорих эрхтэй болно.
Манай улсаас энэ өдөр 48 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, 75 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамичин О.Бурмаа нар олимпийн эрхийн төлөө хүч үзнэ.
Ц.Намуунцэцэгийн хувьд эхний барилдаанаа Туркийн бөх Эвин Демирантай, О.Бурмаа БНСУ-ын Хван Юн Жүтэй хийнэ.
О.Бурмаагийн хувьд БНСУ-ын бөхийг ялвал ОХУ-Испанийн бөхчүүдийн хэн нэгэнтэй тулах юм. ОХУ-ын Е.Букина ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэн бол Испани бүсгүй Лондонгийн олимпоос хүрэл зүүсэн билээ. Энэ жинд нийт 13 бөх барилдаж байна.


















