Эмэгтэйчүүдийн уртын харайлтын медальтнууд тодорлоо
“Рио 2016” олимпийн наадмын хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн уртын харайлтын тэмцээнд шилдэг 8 тамирчин өрсөлдсөнөөс АНУ-ын тамирчин Тианна Бартолетта \TIANNA BARTOLETTA\ 7.17 метр харайснаар алтан медалийн болзол хангаж “РИО 2016” олимпийн наадмын аварга боллоо.
Мэдээллийн алба

Харин АНУ-ын тамирчин Бритне Реесэ \BRITTNEY REESE\ 7.15 метр харайж хоёрдугаар байрт орсноор мөнгөн медаль хүртсэн бол Сербийн тамирчин Ивана Спановик \IVANA SPANOVIC\ 7.08 метр харайснаар гуравдугаар байрт орж хүрэл медаль хүртлээ.