Эмэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтийн финалд өрсөлдөх тамирчдын нэрс тодорчээ
Урьдчилсан шатанд А, B гэсэн хоёр хэсгээс нийт 32 тамирчин өрсөлдөж, хагас шигшээд өрсөлдөх тамирчид тодорсон. Хагас шигшээд нийт 12 тамирчин үлдэж, финалд тэдний найм нь үлдэж, аваргаа тодруулахаар болжээ.
Мэдээллийн алба

Урьдчилсан шатанд А, B гэсэн хоёр хэсгээс нийт 32 тамирчин өрсөлдөж, хагас шигшээд өрсөлдөх тамирчид тодорсон. Хагас шигшээд нийт 12 тамирчин үлдэж, финалд тэдний найм нь үлдэж, аваргаа тодруулахаар болжээ. Финалд 62 метрээс хол зайд шидэж чадсан тамирчин үлдэх эрхтэй байсан юм.
Финалд үлдсэн тамирчдаас одоогийн байдлаар хамгийн хол зайд Кубын тамирчин Перез Яайме шидэж, 65.38 метрээр тэргүүлж байна. Тэгвэл БНХАУ-ын тамирчин Су Шинюү 65.14 метрээр удаалж байна. Харин Хорватын тамирчин олимп, дэлхийн аварга Сандра Перкович 64.81 үзүүлэлтээр гуравдугаарт бичигдээд байгаа юм. Түүний хувийн дээд амжилт нь 71 метр байдаг. "Рио-2016" олимпийн наадамд Сандра өөрийн дээд амжилтаа эвдэж чадах эсэхийг финалын тоглолтоос үзэх боломжтой.


















