“Эмоушн”-ы гишүүн асан Т.Солонго хөгжимчин хүүхдүүдийн дунд уралдаан зарлажээ
Хүүхэд багачуудыг хөгжмийн боловсролтой болгоход өөрийн хувь нэмрээ оруулахын тулд “Maestro Music School” олон арга хэмжээнүүдийн зохион байгуулжээ.
Мэдээллийн алба

“Эмоушн” хамтлагийн дуучин асан Т.Солонго хөгжмийн сургалтын төвөө нээгээд удаагүй байгаа билээ.
Хүүхэд багачуудыг хөгжмийн боловсролтой болгоход өөрийн хувь нэмрээ оруулахын тулд “Maestro Music School” олон арга хэмжээнүүдийн зохион байгуулжээ.
Мөн Монголын сонгодог урлагийн боловсролыг дэмжих академитай хамтран хөгжимд дуртай, төгөлдөр хуур, хийл хөгжим сонирхон суралцдаг хүүхдүүдийн дунд уралдаан зарлав. Уралдаан ирэх зургадугаар сарын 10, 11-нд болох бөгөөд шагналын сан 10 сая төгрөг юм байна.
Бүртгэл өчигдөрөөс эхэлжээ.


















