Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Энэ амралтын өдрүүдэд дараалсан барилдаантай

Монголын үндэсний бөхийн өргөөнд энэ амралтын өдрүүдэд дараалсан барилдаантай.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ амралтын өдрүүдэд дараалсан барилдаантай
Энэ амралтын өдрүүдэд дараалсан барилдаантай. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний бөхийн өргөөнд энэ амралтын өдрүүдэд дараалсан барилдаантай. Арванхоёрдугаар сарын 20-ны өдөр буюу бямба гарагт "Дөрвөн уулын хишиг" цуврал барилдааны үргэлжлэл "Богдхан хайрханы хишиг барилдаан"-тай бол маргааш нь буюу 21-ний ням гарагт 14:00 цагаас Сэлэнгэ аймгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан болох гэж байна.

Энэ барилдаанд аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглоно. Харин "Богдхан хайрханы хишиг барилдааныг "Монголын Үндэсний Бөхийн Холбоотой хамтран АПУ хувьцаат компани түүхт 90 жилийнхээ ойн хүрээнд ивээн тэтгэж зохион байгуулж байгаа бөгөөд бөх үзэгчдээс хагас саятан хоёрыг, мөн азтан үзэгч хоёрыг тус тус тодруулах аж.

Хуваалцах