Энэ долоо хоногт “Үргээлэг” тэргүүлжээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас долоо хоног бүр кино театруудаар гарч байгаа киноны орлогыг олон нийтэд зарладаг уламжлал тогтсон. Энэ нь киночдын өрсөлдөх байдлыг нэмэгдүүлэх, чанартай сайн кино үзэгчдэд хүрэх ажлын эхлэл болоод байгаа билээ. Тавдугаар сарын эхний хоёр долоо хоногийн
Мэдээллийн алба

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас долоо хоног бүр кино театруудаар гарч байгаа киноны орлогыг олон нийтэд зарладаг уламжлал тогтсон. Энэ нь киночдын өрсөлдөх байдлыг нэмэгдүүлэх, чанартай сайн кино үзэгчдэд хүрэх ажлын эхлэл болоод байгаа билээ. Тавдугаар сарын эхний хоёр долоо хоногийн байдлаар "Өргөө" болон "Тэнгис" кино театрт “Үргээлэг” үргэлжлүүлэн тэргүүлсээр байна. "Тэртээх ертөнцийн хөгжимчин" кино ганцхан долоо хоног гараад түр зогсож байгаа бол шинээр "Хүүгүй ломбард", "Луйвар" кинонууд гарч эхлээд байна.
Mollywood Box Office
№ Киноны жагсаалт 5.2-5.9 5.9-5.15
1. Үргээлэг 118,363,095 67,515,229
2. Тэртээх ертөнцийн хөгжимчин 562,271 Түр зогссон
3. Хүүгүй ломбард 8,858,913 32,815,952
4. Луйвар 5.14-ны өдөр нээлтээ хийсэн 7,294,237


















