Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Энэ жил хаврын бүсийн нэг, зуны бүсийн дөрвөн уралдаан болох уу

Харин говийн бүсийн уралдааныг Дундговь аймгийн Мандалговьд долдугаар сарын 28, 29-нд зохион байгуулах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ жил хаврын бүсийн нэг, зуны бүсийн дөрвөн уралдаан болох уу
Энэ жил хаврын бүсийн нэг, зуны бүсийн дөрвөн уралдаан болох уу. Зураг: МҮОНРТ

ММСУХ-ны тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар хаврын бүсийн уралдааныг ирэх тавдугаар сарын 9-нд Ховд аймагт, ММСУХ-ны 25 жилийн ой, зуны төвийн бүсийн уралдааныг ирэх долдугаар сарын 20, 21-нд болгохоор тогтжээ.

Мөн нийслэл хотноо Их Монгол Улсын нийслэл байсан Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойн нэрэмжит хангайн бүсийн уралдааныг Өвөрхангай аймагт долдугаар сарын 28, 29-нд баруун бүсийн уралдааныг Говь-Алтай аймагт 80 жилийн өндөр ойтой давхцуулан тэмдэглэхээр болсон байна.

Харин говийн бүсийн уралдааныг Дундговь аймгийн Мандалговьд долдугаар сарын 28, 29-нд зохион байгуулах аж.

Гагцхүү Засгийн газрын хуралдаанаар ММСУХ-ны дээрх тогтоолын төслийг батлавал энэ жил хаврын бүсийн нэг, зуны бүсийн дөрвөн уралдаан болох нь ээ.

Хуваалцах