Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Энэ жил өсвөр үеийн ДАШТ болохгүй

UWW-ноос ирэх жилийн тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн чансааны оноо олгох болон бусад тэмцээний хуваарийг наймдугаар сарын сүүлээр дахин хэлэлцэж батална.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ жил өсвөр үеийн ДАШТ болохгүй
Энэ жил өсвөр үеийн ДАШТ болохгүй. Зураг: МҮОНРТ

Дэлхий дахинд тархаад буй “Ковид-19” цар тахалтай энэ үед Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ны товчооны гишүүд өчигдөр хуралдаж 2020, 2021 оны шинэчилсэн хуваарийг баталлаа. Өсвөр үе, 23 хүртэлх насны тивийн аваргын тэмцээнийг есдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 31-нд хооронд зохион байгуулна.

15 хүртэлх нас болон өсвөр үеийн ДАШТ-ийг цуцалжээ. Харин залуучуудын ДАШТ-ийг арванэгдүгээр сарын сүүл, арванхоёрдугаар сарын эхээр Белградад, 23 хүртэлх насны ДАШТ-ий арваннэгдүгээр сард Тамперед зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тэгвэл мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грект болох ёстой байсан ч 2021 он хүртэл хойшлогдов.

UWW-ноос ирэх жилийн тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн чансааны оноо олгох болон бусад тэмцээний хуваарийг наймдугаар сарын сүүлээр дахин хэлэлцэж батална.

Сонирхуулахад, насанд хүрэгчдийн ДАШТ-ийг 2021 оны аравдугаар сарын 2-10-нд Норвегийн нийслэл Осло хүлээн авахаар болсныг өмнө нь зарласан билээ.

Хуваалцах