Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Энэ жилийн “Цагаан Уул” наадмын шүүгчид хэн байх вэ?

Энэ жилийн “Цагаан Уул” наадмыг Монголын Залууучуудын холбоо, Монголын Зохиолчдын эвлэл, МҮОНРТ хамтран өнөөдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулахаар болоод байгаа билээ.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ жилийн “Цагаан Уул” наадмын шүүгчид хэн байх вэ?
Энэ жилийн “Цагаан Уул” наадмын шүүгчид хэн байх вэ?. Зураг: МҮОНРТ

Энэ жилийн “Цагаан Уул” наадмыг Монголын Залууучуудын холбоо, Монголын Зохиолчдын эвлэл, МҮОНРТ хамтран өнөөдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулахаар болоод байгаа билээ. Энэхүү наадамд 112 яруу найрагч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд шилдэг 40 яруу найрагч шалгарч үлдээд байна.

Залуу яруу найрагчдын чансааг тодорхойлдог энэхүү наадмын шүүгчид хэн хэн байх бол? гэдэг асуулт нь олон хүний анхаарлын төвд байсан. Тэгвэл “Цагаан Уул-2015” наадмын шүүгчдийг өнөөдөр олон нийтэд зарлалаа. Уг наадмын ерөнхий шүүгчээр яруу найрагч, утга зохиолын шүүмжлэгч, нийтлэлч, хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, профессор, СГЗ Ү.Хүрэлбаатар, шүүгчдээр “Алтан өд” шагналт зохиолч Д.Энхболд, Монголын утга зохиолын нэгэн үеийн содон төлөөлөгчийн нэг, утга зохиол судлаач, шүүмжлэгч П.Батхуяг, сэтгүүлч яруу найрагч Ц.Дэлгэрмаа, Утга зохиол судлаач шүүмжлэгч Ш.Баттөр нар тус тус ажиллахаар болжээ.

Уран үгсээр наадагч залуусын хайрын шүлгэнд уярахыг хүсвэл өнөөдөр буюу 2015 оны хоёрдугаар сарын 13-ны 12:00 цагт Улаанбаатар чуулгыг зориорой.

Хуваалцах