Энэ жилийн түрүү бөх Увс аймгаас тодрох уу
Улсын аварга С.Мөнхбат цолны эрэмбээр Улсын аварга Г.Эрхэмбаярыг амласан нь олны дунд “Энэ жилийн наадмын түрүү бөх Увс аймгаас тодорч магадгүй гэх таамгийг төрүүлээд байгаа юм.
Мэдээллийн алба
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа өндөрлөж, наймын даваа ид дундаа өрнөж байна.
Улсын аварга С.Мөнхбат цолны эрэмбээр Улсын аварга Г.Эрхэмбаярыг амласан нь олны дунд “Энэ жилийн наадмын түрүү бөх Увс аймгаас тодорч магадгүй гэх таамгийг төрүүлээд байгаа юм.
Хүчит бөхийн наймын даваанд Увс аймгийн гурав, Архангай аймгийн хоёр, Сэлэнгэ, Ховдын нэг, нэг бөх хүч үзэхээр шалгаран үлдсэн. Тэгвэл Улсын аварга С.Мөнхбат цолны эрэмбээр Улсын аварга Г.Эрхэмбаярыг амласан нь олны дунд “Энэ жилийн наадмын түрүү бөх Увс аймгаас тодорч магадгүй гэх таамгийг төрүүлээд байгаа юм. Ямартай ч хүчит бөхийн барилдааны наймын даваанд хүч тэнхээ нь тэгширсэн нэг үеийн аварга, арслан, заанууд хүч үзэж байгаа учраас энэхүү таамаг үнэн эсэх нь хэсэг хугацааны дараа тодорхой болох биз ээ...


















