Энэ жилийн улсын баяр наадамд 540 харваач өрсөлдөнө
Дээрх 540 (эрэгтэй 360, эмэгтэй 180) харваачийг энэ сарын 22-24-нд болох насанд хүрэгчдийн УАШТ-ээс аль өндөр оноо авснаар нь эрэмбэлэн шигшиж оролцуулах юм байна.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд нийт 540 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөнө.
Уг шийдвэрийг энэ сарын 14-ний хурлаар баталжээ.
Дээрх 540 (эрэгтэй 360, эмэгтэй 180) харваачийг энэ сарын 22-24-нд болох насанд хүрэгчдийн УАШТ-ээс аль өндөр оноо авснаар нь эрэмбэлэн шигшиж оролцуулах юм байна.
Харин залуучуудын УАШТ энэ сарын 20-21-нд болох бөгөөд тэднийг эрэмблэхгүйгээр нээлттэй оролцуулах аж. Мөн өсвөрийн харваачид балчир буюу найм хүртэлх, 9-11, 12-14, 15-17 гэсэн насны ангилалаар өрсөлдөнө.
Насанд хүрэгчдийн тоог ийнхүү хязгаарлах болсны учир нь улсын баяр наадам зохион байгуулагдах үндсэн гурван өдөр 540-өөс илүү тооны харваач өрсөлдвөл тухайн өдөртөө багтаж дуусдаггүй байх талтай гэнэ.
Жишээ нь өнгөрсөн жил 580 харваач өрсөлдөхөд баяр наадмын сүүлчийн өдөр буюу шагнал гардуулах ёслолын цаг тулсан байхад ч дуусахгүй байсан хэмээн Монголын үндэсний сурын харвааны тэргүүлэгч гишүүн Б.Нямбаяр хэлэв.


















