Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Энэ найман малгай, дээл хэнийх вэ

Монгол Улсын арслан Н.Батсуурь өнөөдөр цахим хуудасдаа энэхүү зургийг байршуулжэээ. Ийнхүү “Энд хэн хэний малгай, дээл байна вэ” хэмээн нүүр номын найзуудаасаа тааврын хариу нэхсэн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ найман малгай, дээл хэнийх вэ
Энэ найман малгай, дээл хэнийх вэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын арслан Н.Батсуурь өнөөдөр цахим хуудасдаа энэхүү зургийг байршуулжэээ. Ийнхүү “Энд хэн хэний малгай, дээл байна вэ” хэмээн нүүр номын найзуудаасаа тааврын хариу нэхсэн байна.

Ийнхүү эдгээр малгай, дээлний эзнийг нэрлэвэл сүүлийн найман жилд улсын баяр наадамд түрүүлсэн хүчтэнүүдийнх байв.

Тодруулбал:

2009 онд Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр

2010 онд Монгол Улсын арслан Б.Ганбат

2011 онд Монгол Улсын аварга С.Мөнхбат

2012 онд Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс

2013 онд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр

2014 онд Монгол Улсын арслан Н.Батсуурь

2015 онд Монгол Улсын арслан Э.Оюунболд

2016 онд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба нарынх юм.

Хуваалцах