Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ онд 188 бодгаль амьтныг байгальд эргүүлэн тавьж хамгаалжээ

2025 онд нийслэлийн шуурхай удирдлагын алба, нийслэлийн Байгаль орчны газрын (72720303) тусгай дугаарт утсаар болон иргэдээс суурьшлын бүсэд идэш тэжээл хайсан, гэмтэж бэртсэн болон бусад байдлаар орж ирсэн амьтны 205 удаагийн ирсэн дуудлагаар 29 зүйлийн 215 бодгаль ховор болон элбэг тархацтай зэрлэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ онд 188 бодгаль амьтныг байгальд эргүүлэн тавьж хамгаалжээ
Энэ онд 188 бодгаль амьтныг байгальд эргүүлэн тавьж хамгаалжээ. Зураг: МҮОНРТ

2025 онд нийслэлийн шуурхай удирдлагын алба, нийслэлийн Байгаль орчны газрын (72720303) тусгай дугаарт утсаар болон иргэдээс суурьшлын бүсэд идэш тэжээл хайсан, гэмтэж бэртсэн болон бусад байдлаар орж ирсэн амьтны 205 удаагийн ирсэн дуудлагаар 29 зүйлийн 215 бодгаль ховор болон элбэг тархацтай зэрлэг амьтдад шаардлагатай арга хэмжээ авч 36 амьтныг асран тэнхрүүлж 17 амьтан эмчилгээ авах боломжгүй хорогдож, 188 бодгаль амьтныг байгальд эргүүлэн тавьж хамгаалав.

Үүнээс төрлөөр ангилбал

  • Мөлхөгч амьтад 3 зүйлийн 122 байгаагаас 99 нь бамбай хоншоорт могой байна.

  • Хөхтөн амьтад 11 зүйлийн 47

  • Жигүүртэн амьтад -15 зүйлийн зүйлийн 28 (13 ангаахай дэгдээхэй),

  • Шавж 2 зүйлийн 7 бүл

Авран хамгаалсан амьтдаас Халиун буга, бор гөрөөс, нүүдлийн шувууд мөлхөгч амьтад (могой) илүүтэй бэртэж гэмтэх, эндэх нь их байна.

Хуваалцах