Энэ сард болох барилдааны хуваарь гарчээ
МҮБХ-оос энэ сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах үндэсний бөхийн барилдааны тов гарчээ.
Мэдээллийн алба

МҮБХ-оос энэ сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах үндэсний бөхийн барилдааны тов гарчээ.
Тодруулбал энэ сарын 5-нд “Талх чихэр” ХХК-ий нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн, 12-нд “Их Монгол” хэмээх Х.Шаравжамц аваргын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 224 бөхийн, сар шинийн баяр зориулсан цуврал барилдаан 23-аас, 24-нд “Дашчойлин” хийдийн нэрэмжит “Майдар бурханы авшиг түгээх” аймаг, цэргийн цолтой 256 бөхийн, 26-нд XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баяр зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.


















