Энэ сард болох барилдааны хуваарийг танилцуулъя
Хамгийн том буюу энэ сарын 9-нд болох Сонгинохайрхан уулын хишиг барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглоно.
Мэдээллийн алба

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулах барилдаануудын хуваарийг гаргажээ.
Хамгийн том буюу энэ сарын 9-нд болох Сонгинохайрхан уулын хишиг барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглоно.
Өнгөрсөн жил тус барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын начин Ч.Ганзориг үзүүрлэсэн бол их шөвөгт улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын начин Ч.Баянмөнх нар шалгарсан билээ. Сонгинохайрханы хишиг барилдаан арав дахь жилдээ болж буйгаараа онцлог юм.
Дөрөвдүгээр сард болох барилдааны хуваарийг танилцуулж байна.
04-р сарын 07-ны 16:00 цагаас Нийтийн Монгол шандастан болон өсвөр бөхийн ээлжит барилдаан.
04-р сарын 08-ны 14:00 цагаас Ардчилсан намын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан.
04-р сарын 09-ний 14:00 цагаас "Сонгинохайрханы хишиг" Улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан.
04-р сарын 16-ны 14:00 цагаас Дундговь аймгаас төрсөн аймгийн арслан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх АЦЦБЗалуу 256 бөхийн ээлжит барилдаан.
04-р сарын 23-нд Улсын гарьд цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан.
04-р сарын 30-ны 14:00 цагаас Улсын арслан Ц.Бадамсэрээжидийн нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус болно.


















